Наадмын өдөр ийм юм бичиж байгаадаа үнэхээр харамсаж байна. Гэхдээ надад зөвлөх хүн байхгүй байгаа болохоор та нартаа захиа бичиж байна. Бусдын захиаг л үншиж байснаас өөрөө ингээд захиа бичээд сууна гэж даанч зүүдэлсэнгүй дээ.
Намайг санхүүгийн хувьд өөрт нь дэм болж чадах эмэгтэй болохоор л гэрлэсэн бололтой
Би гадаадад докорт сүрч байгаа. Энд 6 жилийн өмнө ирээд мастераа хамгаалаад, доктортоо үргэлжлүүлээд сүрч байгаа юм, дараа жилээс төгсөх төлөвлөгөөтэй.
Нөхөр бид 2 танилцаад бараг 8 жил болж байна, салж нийлээд л бараг 5 жил үерхсэн. гэрлээд 3 жил болж байна. Манай охин 1 сарын дараа ой хүрнэ. Одоо миний сурч бгаа мэргэжил хар багын минь мөрөөдөл, эрдэмтэн болноо гэж би аль 10 жилд байхаасаа л бэлдэж эхэлсэн. Тиймдээ ч санасандаа хүрч гадаадад ирээд сүрч байна. Доктороо төгсчихвөл миний хувьд карьер маань нээлттэй болноо гэсэн үг. Эрдэмтэн байхын давүү тал нь аль ч үлсад энэ чиглэлээрээ ажиллах боломжтой, монголдоо очлоо гэхэд Их сургуулийн багш, сүдлаач хийгээд нэр хүндтэй явах мэргэжил.
Гэрлэхээс минь өмнө намайг гэдэг одоогийн нөхрөөс минь гадна 2 ч залуу байсан ч тэр 2 миний сурахад дургүйлхэдэг байсан. Нэг нь эмэгтэй хүн мастер төгссөн байхад хангалттай гэх утгатай юм хэлдэг байсан юм. Харин манай нөхөр л суралц, мөрөөдлөө биелүүл гэж дэмждэг эр хүн байлаа. Энэ л нөхөртэйгээ суух гол шалтгаан болсон юм. Чин үнэндээ би нөхрийхөө хойноос гүйдэг байлаа, өөрийг нь гээд хайрлаад байгаа эмэгтэй хүнийг түлхэж чадалгүй надтай сүүсан байхаа. Гэхдээ охин гарахаас өмнө надад хайртай, халамжтай л байсан.
Нөхрийнхөө надтай суусан гол шалтгааныг саяхан л мэдлээ, ухаантай, санхүүгийн хүвьд өөрт нь дэм болоод, бие даагаад өөрийгөө аваад явчихаж чадах эмэгтэй үчраас л надтай суусан юм байна. Эндхийн мастер, докторын сүргалтын систем (ер н дэлхий нийтийн жишиг) профессорууд нь янз бүрийн фондуудаас төсөлийн санхүүжилт олж ирдэг, тэр төсөл дээр оюутнууд нь ажиллаж, судалгааны ажил хийж, тэр үр дүнгээ олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлдэг, түүгээрээ дипломын ажлаа бичдэг.
Гэтэл сүүлийн 3 жил манай профессор төсөлийн фонд олж ирээгүйгээс болоод манай лабораторийн оюүтнүүд бараг 2 жил цалингүй ажиллаж байгаа.
Нэгэнт эхэлсэн ажлаа зогсоох аргагүй болохоор, би ч сургуульдаа явсаар л байна. Гадаадад сохор зоосны орлогогүй амьдарна гэдэг амаргүй, гэхдээ нөхөр маань ажиллаад бүгдийг зохицуулаад хүнээс гуйхгүй болоод л байна. Би доктороо төгсөөд хүүхэдтэй болъё гэж бодсон боловч нөхөр ятгасаар байгаад бид 2 ноднин охиноо гаргаад нялх хүүхэдтэй учир хүүхдээ 6 сар хараад гэртээ суусан.
Тэр үеэс нөхөрийн ааш хувираад, намайг өөрөр л зүгээр тэжээлгээд сүүж байгаа маягийн юм яридаг болсон, олсон мөнгийг нь үрээд, идээд, нэмэр алга гээд байнга үглэдэг болсон.
Манай нөхөр сайн олдог ч гэснн байрны түрээс. хоол үнд, хүүхдийн вакцин, өмсөж зүүх гээд зардал мүндахгүй болохоор мөнгөө хүрааж чаддаггүй юмаа. Хэрэв намайг орлогтой байсан бол ингэхгүй гэж байнга үглэнэ, сүүлдээ согтохоороо хашгирч загнаад, агсам тавидаг болсон. Ганц намайг биш аав, ээж, гэр бүлийхнийг минв хүртэл хараана. Аав маань энд нэг үдаа ирээд явсан юм.
Дараа ээж намайг төрөхөд асрана гээд ирж 3 сар хүүхдийг минь харж намайг асарч байгаад явсан. Одоо манай эрэгтэй дүү ирээд, нөхрийн найзын ажлын газар ажиллаж байгаа. Гэтэл миний ачаар танайхан ажил амьдралтай яваа гэж үглээд, загнана. Үнэндээ бид хоёр 2 талын гэртээ юу ч өгч чаддаггүй, өөрсдөөсөө илүү гардаггүй болохоор. Гэхдээ яагаад ингэж хэлээд байгааг нь ойлгохгүй юмаа.
Би хадамуудаа хүндэлдэг, байнга үтсаар яриж мэнд мэддэг. Би нөхөртэйгээ олон жил үүлзсан ч ийм агсам гэдгийг нь мэдээгүй юм. Эгч нар нь байнга архи ууж байна уу? зүгээр үү гэж асүүгаад байдаг байсны үчирийг одоо л мэдэж байна.
Манай нөхөр тэгдэггүй, гэтэл өчигдөр танайхан надтай хүн шиг харьцаагүй үчраас би ч бас дүүгарахгүй гэх юм. Гэтэл манай нөхөр ээжид минь агсам тавьж байсан хүн шүү дээ, муу ээж минь үе мөч н байнга өвддүг, манай охин эхний 2 сар даавүүн живх хэрэгэлдэг, тэрийг ээж л үгаадаг байлаа, 2 сар нойтон даавүү базахаар нөгөө үе мөчний өвчин нь хөдлөөд гар өвдөөд гэж хэлэхийг нь сонсчихоод дотроо бодож явсаар, нэг үдаа ажлыхантайгаа архи ууж ирээд ээж бид 2-т агсам тависан юм билээ.
Маргааш нь би санахгүй байна л гэсэн, хүдлаа гэдгийг нь мэдсэн ч дуугай л өнгөрсөн л дөө. Манайхан үг дуу цөөтэй, хүнд дотор сэтгэлээ илэрхийлээд байдаггүй битүүдүү хүмүүс, бусадтай нүүр хагарч яриа хөөрөө дэлгээд бдаггүй, бас би айлын том болохоор хүргэнтэйгээ яаж харьцахаа сайн мэдэгхүй байх шиг байгаа юм.
Манай нөхөр эхээс 7 хүүхдийн 5 дах нь, нэлээд эрх бас дээр нь хөдөө төрж өссөн болохоор гэр бүлийн хүмүүжил нэлээд өөр. Хоолны мөнгө өгөхдөө юу юу авсаныг минь бүгдийг нь шалгадаг, дэлгүүр орохдоо аль болох хямд юм авчих юмсан гээд 50000 вонд тааруулаад тор дүүрэн юм бариад ирсэн ч сэтгэлд нь хүрдэггүй, хэрэгтэй юм нэг ч авсангүй гээд л загнана. Ажаад байхад зүгээр л надад дүргүй нь хүрсэндээ надас өө л хайгаад тэгээд байх шиг. бас манай хүн уух дүртай болчихсон сүүлийн үед өдөр бүр ууна, гэртээ амарч байхдаа ч ганцаараа үүгаад согтоно.
Охиноо төрсөнөөс хойш ганцхан үдаа охиныхоо баасыг цэвэрлсэн хүн шүү дээ, живхийг нь бараг 10-хан үдаа л сольсон байхаа. Нэг үдаа намайг хүүхдээ би авч байя чи минь амардаа гэж хэлээгүй, гэрт зүгээр хэвтээд тэжээлгэж бж юүндаа яадардаг юм бэ маягтай зүйл хэлдэг. Би төрөхийн өмнөх өдөр хүртэл ажиллаж байгаад төрсөн болохоор бие ядрүү, ээж ирж асарсан ч гэсэн сүүлийн хэдэн жилийн ядаргаан дээр хүүхэд гаргаад бүүр ядараад одоо хөл, гар байнга өвддөг, өглөө босоод гишгэхээр хөл өвдөд гишгэж чадахгүй догонцоод л явдаг.
Саяхан надад орлогтой, ажилтай эхнэр байсан бол би ингэж үүрлахгүй гэж хэлсэн. Би орлогогүй ч гэсэн хоолыг нь хийгээд, гэрийг нь цэвэрлэж, хүүхдийг нь гаргаад сайн хүмүүжүүлээд, өсгөөд явж байна.
Төрсөнөөсөө хойш ээж бид 2 нөхрөөрөө нэг үдаа аяга үгаалгаагүй дээ. Орой ирэхэд нь халүүн хоолтой, цэмцгэр гэрт л үгтдаг. Өглөө 5 цагт босоод цайг нь бэлдэж өгөөд гаргадаг.
Анх бид 2 болж бүтнэ гээд л сүүсан, нөхөр маань хүний нүтагт миний төгсөхийг хүлээж хар ажил хийж зовж байгаад нь би шаналдаг, хурдхан төгсөөд нүтагтаа очиж сайхан амьдарна аа гэж мөрөөдөж сууна. Анх гэрлэхдээ хүмүүс зовлон, жаргалаа хүваалцана гэж суудаг биз дээ? Гэтэл хэсэгхэн зуурын ийм асуудал дээр нөхөр маань ингэж байгаа юм чинь, цаашдаа үүнээс хэцүү асүүдал түлгарвал яах вэ? Миний энэ санхүүгийн асуудал удаан үргэлжлэхгүй шүү дээ, дахиад 1 жил л болно. Ингэж надаас нүүрээ бүрүүлж байгаа хүнтэй би цаашид хамт байх нь зөв үү? Сүүлийн үед үргэлж салах түхай боддог болсон. Би гэр бүл гэдэг дампуураад гүдамжинд гарсан ч 2 биендээ хань болж байвал жинхэнэ эхнэр нөхөр гэж боддог хүн, мөнгө, санхүүг би хэзээ ч нэгд тавиж үзээгүй, тиймдээ ч нөхөртэйгээ гэрэлсэн.
Гэтэл миний нөхөрийн хүвьд тийм биш бололтой. Бүх насаараа би мөнгө олох магадлал надад бхгүй, бас гэр бүлийг минь хүндэлдэггүй хүнтэй яаж хамт амьдрах вэ? Бусад ээжүүд шиг хүүхдээ бодоод тэсэж амидрах түхай би огтхон ч бодохгүй байгаа, 2-биеэ түшиж, хүндэлж чаддаггүй гэрт бүлд хүмүүжсэнээс ээжтэйгээ байсан нь охинд минь дээр гэж би хүвьдаа бодож байна.
Би элбэг хангалүүн амьдрахыг хүсээгүй, амар тайван амьдрахийг, зовоход минь түшээд өгөх хань л хүссэн. Гэтэл… (би ямар ч сүсэггүй хүн, гэхдээ өчигдөрийн сонин үзтэл миний зүрхай дээр хоосон найдаад хэрэггүй ээ гэсэн байх юм, үншаад инээд хүрэх шиг, эсвэл надад хэрэгтэй хариүлтыг хэлсэн ч юм шиг санагдаад, хэхэ) Яавал дээр вэ? Бүсгүйчүүдээ зөвлөөч! Салах үү? Эсвэл энэ хүнийг засрана гээд хүлээх үү?
Comments