Онцлохспорт

П.Oрхон Aзийн наадмын хоёр дахь алтан медалийн эзэн боллоо

0

Азийн XVIII зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 62 кг-д аваргын алтан медалийн төлөө гавьяат тамирчин П.Орхон Киргизийн бөх Тыныбекова Айсулутай барилдаж 11:0-ээр илүүрхэн ялж, Монголын багийн хоёр дахь алтан медалийн эзэн боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Э.Сумъяа БНСУ-ын бөх Ли Шинхайг 3:2-оор, 57 кг-д А.Батцэцэг БНСУ-ын бөх Ум Лиеуныг 5:2-оор тус тус ялж багийнхаа медалийн тоог хоёр хүрэл медалиар нэмэгдүүллээ. Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 45 орноос есдүгээр байр эзэлж байна.

Дайны үед төрөл саднаасаа тусгаарлагдсан хоёр Солонгосын иргэд сүүлийн удаа тэдэнтэйгээ уулзалдлаа

Өмнөх нийтлэл

Рэппер 2Chainz-ын хуримын ёслолд оролцсон Канни Вестийн гуталны сонголт олны доог болжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох