энтертаймент

Сар шинийн эгшиглэн тоглолт болоход 2 хоног үлдлээ

Таны сэтгэгдэл

“Монгол улсаа хөгжүүлье” уриатай тв5 телевиз Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраар үзэгч олондоо хүргэдэг “Сар шинийн эгшиглэн” нэвтрүүлгээ энэ жил 20 жилийн ойгоо угтаж нийтийн дуучдын нэгдсэн холбоотой хамтран тоглолт болгон өргөн барьж байна.

Шинэ оны хамгийн анхны Монголын нийтийн дуучдын их чуулган энэ сарын 23 нд улаанбаатар паласын концертын их танхимд болнo.

Тоглолтонд МУАЖ Батсүх, Самандын Жавхлан Лосолын Болдбаатар нарын 10 гаруй гавьяат, өнөө цагийн шилдгийн шилдэг 20 гаруй Соёлын тэргүүний ажилтан дуучид оролцоно.

Соёлын урлагийн арга хэмжээ танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулагдаж байгаа тул УБ паласыг зорьж амжихгүй ялангуяа хөдөө орон нутгийн иргэд ДДЭШ900, Unilve 88 төлбөрт сувгуудаар гэрээсээ тухлан үзэх боломжтой.

Сар шинийн эгшиглэн тоглолт болоход 2 хоног үлдлээ.

791
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл