Энэ хичээлийн жилд төрийн өмчит сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр /2018.08.20/ эхэлнэ. Харин хувийн сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл аль хэдийн явагдаад эхэлчихсэн байна.
Нэгдүгээр ангийн хүүхдийг бүртгүүлэхдээ эцэг эх болон асран хамгаалагч нь заавал хүүхдийн хамт очих бөгөөд эцэг эхийн иргэний үнэмлэх нь хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх юм байна. Мөн нэгдүгээр ангид бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй нэг хувь чээж зураг авч очино. Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх юм байна.
Бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана.
Бүрдүүлэх материал:
- Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
- Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт
- Нэг хувь цээж зураг
Сэтгэгдэлүүд