энтертаймент

Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан ‘Мэдэрмээр байна’ шинэхэн клипээ цацлаа

0

Тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл, идэвхтэй амьдралаараа  олон хүнд үлгэр дуурайлал, урам зориг өгч яваа эрхэм бол Соёлын тэргүүний ажилтан жүжигчин, продюсер Ж.Баясгалан. Тэрбээр гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан  ‘Мэдэрмээр байна’ шинэхэн клипээ олны хүртээл болголоо.

Асуулгүй үнсэж байя тэгэх үү

Хариулалгүй эрхэлж байя болох уу

Бидний сэтгэлийг хөдөлгөж догдлуулж жаргаах мэдрэмж бүхэнд хөтлөгдөе. Хорвоогийн сайхан бүхнийг хором мөч бүхнээр мэдэрмээр байна хэмээн хосуудын хайр, сэтгэлийн үгийн утсыг хөнджээ.

Хосууд анх “Чин зүрх” дууны клипээ цацаж залуусын сонсох дуртай дууны жагсаалтыг тэргүүлж чадсан юм. Уг дууныхаа талаар Ж.Баясгалан, Туулж яваа амьдралын түүхээсээ хуваалцсан илтгэл минь олон хүнд хүрч урам зориг өгсөн гэдгийг сонсох өөрт минь урам болон урагшлах хүч нэмэв. Хайр агуу хүчтэй шиг дуу тийм их хүчтэй. Хайр гэрэлтсэн харцаар биесээ ширтэн бидний дууг сонсож амандаа аялаасай хэмээн аз жаргал баяр баясал төрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж хамтдаа дуулсан энэхүү дуугаа бэлэг болгон өргөн барилаа хэмээн өгүүлж байв.

Ташрамд дурьдахад, Тэд Морин хуур наадамд ‘Чин зүрх’ дуугаараа амжилттай оролцсон юм. Мөн ‘Хослон дуулья’ дуу төрсний 40 жилийн ойд зориулан хамтран дуулсан билээ.

NORULES төгсгөлийн анги кино театруудын дэлгэцнээ удахгүй гарна

Өмнөх нийтлэл

Opцнooc олдcoн няpaйг ЭXЭMYT-д xүлээлгэн өгчээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент