зөвлөгөө

Коронавирусийн халдвар авч эдгэрсэн ч ядрамтгай болох, сульдах, хоолны дуршил буурах, нойргүйдэх, толгой өвдөх, цээжээр хатгуулах гэх мэт шинж тэмдгүүд

0

Коронавирусийн халдвар авч эдгэрсэн ч ядрамтгай болох, сульдах, хоолны дуршил буурах, нойргүйдэх, толгой өвдөх, цээжээр хатгуулах гэх мэт шинж тэмдгүүд илэрсээр байна уу. Олон улсад үүнийг Long сovid гэж нэрлэдэг бөгөөд олон улсын эрдэмтэд одоо ч судалсаар байна.

Тэгвэл Long covid-ийн үед ямар шинж тэмдэг илэрдэг, мөн ямар эмчилгээ хийх талаар олон улсын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн гаргасан сүүлийн үеийн судалгаа, зөвлөгөөг түүвэрлэн хүргэж байна.

-ХАЛДВАР АВЧ ЭДГЭРСНИЙ ДАРАА ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БОЛОХ ВЭ-

Long Covid гэж юу вэ. Ихэнх хүн халдвар авч эдгэрсний дараа эргээд хэвийн байдалдаа ордог. Гэвч зарим хүнд, тэр бүү хэл хөнгөн өвчилсөн хүмүүст хүртэл сөрөг шинж тэмдэг хэдэн долоо хоногоос хэдэн сарын турш илэрсээр байгаа бөгөөд үүнийг Long covid буюу Урт хугацааны ковид гэж шинжлэх ухаанд нэрлэх болжээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/-ийн мэдээлснээр Long covid-ийн шинж тэмдгүүд бага насны болон өсвөр насны хүүхдүүдээс илүү насанд хүрэгчдэд ажиглагдаж байгаа бөгөөд 12 долоо хоногоос ч дээш хугацаанд үргэлжлэх боломжтой гэж тогтоосон байна.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төв /NHS/ Австралийн Мөрдок Хүүхдийн Судалгааны Хүрээлэн /MCRI/, Лондонгийн их сургуулийн коллеж /UCL/ тэргүүтэй томоохон байгууллагуудын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Long covid-ийн үед дараах шинж тэмдгүүд түгээмэл ажиглагдаж байна.

ҮҮНД:

Ядрамтгай болох – Амьсгал давчдах – Зүрх дэлсэх – Цээжээр өвдөх – Амтлах, үнэрлэх мэдрэхүйгээ алдах – Үе мөч, булчин өвдөх – Толгой өвдөх – Нойргүйдэх – Сульдах – Ханиалгах – Хоолны дуршил багасах – Ой санамж, анхаарал төвлөрөлт муудах – Хэвлийгээр зовуурлаж өвдөх – Хямрах/сэтгэл зүй тогтворгүй болох/ – Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх – Хүсэл тэмүүлэлгүй болох – Ходоод хямрах гэжээ.

Дээрх шинж тэмдгүүд тухайн өвчтөний биеийн онцлог, нас, хүйснээс хамаарч түгээмэл илэрч байгаа аж. Тодруулбал, Лондонгийн Кингс Коллежоос хийсэн судалгаагаар Long covid 20-иод насны хүмүүсийн 1-2 хувь, 60-аас дээш насны хүмүүсийн 5 хувьд нь илэрч байжээ. Мөн “Long сovid” эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд түгээмэл ажиглагдаж байгаа талаар хэд хэдэн судалгаанд дурдсан байна.

-ХАЛДВАР АВЧ ЭДГЭРСЭН Ч ДЭЭРХ ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРСЭЭР БАЙВАЛ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЭМЧИЛГЭЭ БИЙ ЮУ-

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төвөөс халдвар авч эдгэрсний дараа доорх шинжилгээнүүдийг өгөхийг зөвлөжээ. Үүнд:

Цусны шинжилгээ
Цусны даралт, зүрхний цохилтоо шалгуулах
Цээжний рентген зураг авахуулах.
Одоогоор “Long Covid”-д батлагдсан эмчилгээ, эм гэж байхгүй. Тиймээс дур мэдэн эм хэрэглэх, ам дамжсан баталгаагүй эмчилгээ өөртөө хийхээс түрүүнд мэргэжлийн эмчид заавал хандахыг зөвлөж байна.

Мөн эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолтоор “Long covid”-ийн шинж тэмдгүүдээс аажмаар ангижрах боломжтой гэдгийг олон улсын эмч, мэргэжилтнүүд онцолжээ.

АНУ-ын Халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх төв, Их Британийн анагаах ухааны “Pharmaceutical-journal”-д нийтлэгдсэн зөвлөмжид халдвар авч эдгэрсэн хүмүүст дараах зөвлөгөөг өгчээ.

Халдвар авч эдгэрсэн ч сөрөг шинж тэмдэг илэрсээр байвал юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах, Эмийг эмчийн заавраар зөв хэрэглэх, онлайнаар зөвшөөрөгдөөгүй эм худалдан авахаас зайлсхийх, Шинж тэмдгээ хэрхэн удирдаж, зохицуулах талаар зөвлөгөө авах, Гэртээ зүрх судасны цохилт, цусны даралт хэмжих төхөөрөмжтэй бол өдөр бүр өөрийгөө хянаж, тэмдэглэл хөтлөх, Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх /Гэхдээ шинж тэмдгийн хүнд, хөнгөнд тааруулж дасгал хөдөлгөөн хийхийг анхаарна уу.

Тухайлбал, амьсгал давчдах, зүрх өвдөх шинж тэмдгийн үед хүч шаардсан дасгал хийж болохгүй, харин тайвшруулах удаан хэмнэлтэй бясалгал, иог гэх мэт дасгал хийхийг зөвлөжээ/

Усыг тохиромжтой хэмжээгээр ууж, шингэнээ тогтмол нөхөх, Сэтгэл зүйн асуудалтай байвал сэтгэл зүйчид хандах, ойр дотнын хүмүүстэйгээ ярилцах, Apxи согтууруулах ундаа аль болох хэрэглэхгүй байх, Агаарт тогтмол гарч байх, Өөдрөг зүйлс бодож сэтгэл санаагаа тайван байлгах, Өөрийн дуртай зүйлсээ хийх, Амин дэмээр баялаг хоол хүнсийг зөв хэрэглэх/мэргэжлийн хүнээс хооллолтын зөвлөгөө авч болно/.
Хэрэв халдвар авч эдгэрсний дараа ч сөрөг шинж тэмдгүүд илэрч, таны өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлж байвал нөхөн сэргээх тусгай болон физик эмчилгээнд явах, эсвэл өөрт илэрч буй шинж тэмдгээр мэргэшсэн эмчид хандахыг зөвлөжээ. Харин дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг сануулсан байна.

Эх сурвалж: NHS.UK, MCRI, CDC, UCL, Medicalnewstoday, BBC

Б.Мөнхбаяр өBчний yлмаас бypxны opныг зopьжээ

Өмнөх нийтлэл

АЖ Л.Цогзолмаа: Миний хань хаанаас нь ундардаг юм гэмээр их хайр түгээдэг хүн байсан

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө