АН-ын угшилтай, Bloomberg TV Mongolia телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Долгионыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр томилсныг эх сурвалж мэдээллээ.
Э.Долгион нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж ялагдал хүлээж байсан юм.
Bloomberg телевизийн захирал, Өдөр тумтын сонины холбооны Ерөнхийлөгч Э.Долгион саяхан л улсын их хуралд нэр дэвшиж, төрийн түшээ болох хүсэл эрмэлзлэл дүүрэн гэдгээ харуулаад амжсан. Идэр насан дээрээ явж буй Э.Долгион анхны амьдралдаа цэг тавьж, өөрөөсөө арав гаруй дүү Ц.Пүрэвжаргалтай амьдралаа холбон, үрийн зулай үнэрлэсэн гэх мэдээлэл байдаг.
Ц.Пүрэвжаргал бол шинэхэн УИХ-ын гишүүн Г.Цэрэнпунцаг гарьдын охин. SPS телевизийг удирдан залж яваа чадварлаг, сүйхээтэй бүсгүй. Харин ийм л сүйхээтэй бүсгүйг насныхаа ханиар сонгосон Э.Долгион ийнхүү телевизийн салбараасаа уйдан улс төрийг илүүд үзэх болсон нь сүүлийн хэдэн жилийн ажлаас нь харагдаж байна.
Сэтгэгдэлүүд