Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлч М.Батбилэгийн Ярилцъя л даа нэвтрүүлэгт оролцлоо. Ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэв.
-Ерөнхий сайдтай долоо хоногт нэг удаа уулзаж, зөвлөлддөг юм шүү дээ. Надаас асууж, зөвлөх зүйл их.
-Ерөнхийлөгчийн тамгын газар, сөрөг хүчин иргэдийн жагсаал дээр улс төр хийж, гуйвуулан парламентыг огцруулах, бүр цаашлаад нэг хүний дарангуйлал тогтоох төлөвлөгөөтэй байсан. Би мэдээллийг авч байсан.
-Шүүхийн тухай хуулийг баталснаас хойш У.Хүрэлсүхийг унагаах улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн.
-Надад ажиллах боломж олгоогүй. Улс төрийн хавханд оруулсан.
-Х.Баттулга бид хоёрын хооронд хувь хүний маргаан байхгүй. Харин зарчим зөрсөн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч сөрөг хүчин болж болохгүй. ҮАБЗ нэг цонхоор харж байж улс орон хөгжихийг би зүрх сэтгэлээр мэдэрсэн, тийм ч болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн.
-Бизнесийн салбараас дарангуйлагчдыг зайлуулсныхаа төлөө өөрөө дарангуйлагч нэр зүүх болсон.
-2025 оноос хэрэгжих байсан хуулийг ЕТГ-ын дарга З.Энхболд өөрөө 2020 болгож, оруулж ирсэн биз дээ. Хуулиа сайн уншаагүйн л гай. Харин Үндсэн хуулийн цэц бол бие даасан шүүх байгууллага, улс төр биш.
-Би рингэн дээр шударга барилдахаас айдаггүй улс төрч.
-Өнөөдөр бүх улс төрийн намууд бол ардчилсан намууд.
-2018 онд л би Рио Тинто-гийн Гүйцэтгэх захиралтай Төрийн ордонд уулзаад, Оюу толгойн гэрээг өөрчилнө, Дубайн гэрээг цуцална гэж шууд мэдэгдсэн.
-Би тангараг өргөж байгаад улсын үйлдвэрүүдээ эргүүлж авахаар шатаж ажилласан. Хурааж авсан, хурааж авсан гэж хэлэх дуртай.
-Зарим хүн надад aмь нacаа бодоорой гэж хүртэл хэлж байв.
-Манай Засгийн газар 938 лиценз цуцалж, 7.2 сая м.кв газар нутгийг чөлөөлсөн. Энэ Увс аймгийн газар нутагтай дүйцнэ.
-Ц.Aнандбазарыг гишүүнийг шалга гэж хэлсэн, шалгаж байгаа юм билээ. Гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэж би үзэж буй. Намаасаа ч түдгэлзүүлэх асуудал ярьсан. Буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх ёстой.
-С.Батболдод ч хэлсэн, oффшорын асуудлаа шалгуул гэж. Шалгаж байгаа юм билээ, мэдээлэл авсан.
-Нэг өглөө босоод ирэхэд л нэг хүн зoдчихсoн байх юм. Залуудаа үзвэл үзчихдэг эр хүн байлаа, одоо 50 гарсан намын дарга хүн шүү дээ.
Сэтгэгдэлүүд