Чөлөөт түүхэнтертаймент

Хэтэрхий эгэл суутан Григорий Яковлевич Перельман

0

Уг эрийг Григорий Яковлевич Перельман гэх бөгөөд 1966 онд төрсөн уг эр хүүхэд байхаасаа математикийн шинжлэх ухаанд гүн донтож улмаар найз нөхөд, бүх хувийн амьдралаа умартан тоо бодох болсон байдаг. Хүнтэй харилцахаас илүүтэй математикийн томьёог зүгээр л ширтэн харахыг илүүд үздэг байсан түүнийг эцэг эх нь сэтгэл зүйчид үзүүлсэн боловч санаа зовох зүйлгүй хэмээжээ. Гэвч хожим нь тэдний тоонд дуртай хүүхэд ирээдүйн аугаа суутан болохыг тухайн цаг үед эцэг эх нь хэрхэн таамаглах билээ.

3

Залуу Москва хотод математикийн чиглэлээр их сургуульд суралцан төгслөө. Суралцах хугацаандаа бүх багш нараасаа илүү гэдгээ баталсан тул заримдаа түүнд хичээл заах хүн олддоггүй байсан гэдэг. Тэрээр геометрийн Пуанкарегийн таамаглал хэмээх хүнд бодлогын тухай судалж 1994 онд онол дэвшүүлэн 2003 онд уг онолоо баталсан тул геометрийн хамгийн хүнд бодлогыг бодож чадсан хэмээн үзэж түүнд 2006 онд математикчдын нобелийн шагнал гэгдэх Фильдсийн медаль олгох гэсэн боловч тэрээр “Миний баталгаа зөв бол надад шагнал хэрэггүй ээ” хэмээгээд шагналаа аваагүй аж.

Энэ ч утгаараа математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналаас татгалзсан анхны эрдэмтэн болон үлдсэн юм. Түүнчлэн 2010 онд хүн төрөлхтний мянган жил бодох гэж оролдоод гаргалгааг нь гаргаж чадаагүй бодлогыг тэрээр бодон түүхэнд нэрээ мөнхөлсөн байна. Уг бодлогыг бодсон хүнийг 1 сая доллараар шагнах ёстой байсан ч тэрээр мөн л шагналын мөнгөнөөс татгалзсан юм. Энэ бүхэн нь түүний хэт ганцаардмал болон нэр алдраас зайлсхийдэг зан чанартай холбоотой хэмээн хүмүүс үздэг аж.

2

Чанарт бус хэлбэрт анхаарсан дуучин Ука олны дургүйг хүргэв үү?

Өмнөх нийтлэл

Фото: Бүсгүй хүний “Нүд алдам“ гоо үзэсгэлэн гэрэл зурагчин Дэвид Дубинскийгийн дуранд

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Чөлөөт түүх