нийгэм

Халдварын 831 тохиолдол бүртгэгдэж, нac бapaлт нэгээр нэмэгдлээ

0

Өчигдрийн 11 цагийн мэдээллээр 602 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 10.820 болсон. УОК-оос иргэдийн халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахгүй бол өдөрт батлагдах халдварын тоо 1000-д хүрнэ хэмээн сэрэмжлүүлж байсан.

Тэгвэл сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 831 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн нac бapaлт нэгээр бүртгэгдсэн байна. 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр – Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 11,651 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 731 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.
  • 99 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо. 
  • Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн хоногт 13 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн бөгөөд Төв, Ховд аймагт олон тохиолдол бүртгэгдсэн байгаа. 

Ү.Сарнай: Хань Б.Хурцынхаа төлөө эцсийн аргаа хэрэглэхээр шийдсэнээ мэдэгдье

Өмнөх нийтлэл

Ядyy aйлын хvvхдүүдийг цэpэгт нэг жилд xvмvvжvvлэх хэцvv байна гэчив vv Ганзориг генерал аа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм