нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зуслангийн хөтөлбөрт хамруулна

Таны сэтгэгдэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зуслангийн хөтөлбөрт хамруулах, сэргээн засах үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Ээлтэй ертөнц ТББ, Жавхлант зуслан хамтран хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах сэргээн засах зорилготой “Хамтдаа инээмсэглэе” хөтөлбөрийг өнөөдрөөс буюу энэ сарын 3-8-ны өдрүүдэд Хүүхдийн Жавхлант зусланд зохион байгуулах гэж байна. Энэхүү хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн сайн дурын ажилтнууд оролцохоос гадна, Герман улсын мэргэжилтэн ирж хүүхэд багачуудад зориулсан сургалт сэргээн засах үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

899
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл