нийгэм

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын зургууд

Таны сэтгэгдэл

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөн тул Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийжээ.

Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглахад баруун эрэг дагуудаа мөс шахагдсан байгаа бөгөөд мөсний зузаан 80-85 см байна.Харин зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна.

Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас “орзон” ихтэй хөлдсөн байна.Мөн Эгийн нолын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна хэмээн Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээлэв.

867
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл