зөвлөгөө

Энэ намар зарлагдах дотоодын томоохон тэтгэлгүүд

0

Оюутнууддаа зориулан дотоодын томоохон тэтгэлгүүдийн мэдээллийг хүргэж байна. Мөнгөөр биш зөвхөн хүсэл зорилго, хичээл зүтгэлээр их сургуульд суралцах боломжтой байдаг шүү

Оюутолгойн тэтгэлэг   

Оюу толгой компани Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд 2010 оноос эхлэн 200 оюутанд дотоодын, 30 оюутанд гадаадын тэтгэлэг олгож, үндэсний чадварлаг залуу боловсон хүчнийг бэлтгэх үйл явцад хувь нэмрээ оруулахаар тохирсон бөгөөд бид энэ амлалтаа амжилттай биелүүлсэн юм.

2016 оноос эхлэн ОТ компани Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөө өөрийн санаачлагаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд 2010 оноос хойш нийт 260 оюутан уг тэтгэлэгт хамрагдаад байна.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 2, 3, 4-р дамжаа, өдрийн анги
  • Голч 3.2, түүнээс дээш (4 онооны шатлалаар)
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх

Тэтгэлэгт:

  • Сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр
  • “Оюу толгой” ХХК-ийн Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж
  • Тус компанид дадлага хийх боломж

Мэргэжил:

  • Геологи
  • Геотехникийн инженер
  • Маркшейдер/Геофизикийн инженер
  • Уул уурхайн инженер
  • Боловсруулалтын инженер (хими, металлурги)
  • Цахилгааны инженер
  • Механикийн инженер

Жил бүрийн есдүгээр сард зарлагддаг.

Зориг сангийн тэтгэлэг

Зориг сан Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зарладаг. Уг хөтөлбөр нь Монгол Улсын бүх их, дээд сургуулиудад нээлттэй бөгөөд 50 оюутан шалгаруулж сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна хамрагдсан оюутнууд багуудад хуваагдан нийгэмд чиглэсэн бичил төсөл юм. Цахим өргөдлийн маягтыг жил бүрийн есдүгээр сараас хүлээж авч эхэлдэг.

Тавигдах шаардлага: 

  •  Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
  •  Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
  •  Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажилагаанд манлайлан оролцдог
  •  Бусад эх үүсвэрээр тэтгэмж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Голомт банкны нэрэмжит тэтгэлэг

 Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авхаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банкинд ажилд орох боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын голч дүн нь 3.5 болон түүнээс дээш, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг хангасан байх ёстой ба өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “Монгол улсын хөгжилд таны оролцоо” сэдвээр эссе бичиж ирүүлэх ажээ. Оюутан та тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com вэб сайтаас авах боломжтой.

ХААН банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэг

ХААН банкнаас сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээл тулгараад буй орлого багатай өрхийн ЕБС-ийн төгсөх 12-р ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь зориулж тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.  ХААН Банк Сангаас ЕБС төгсч буй нийт 45 сурагчийг 21 аймаг, Замын-Үүд болон Зүүнхараа, Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүргээс шалгаруулан 2018-2019 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн 1-р курст суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгох юм байна.

Портертэй ирээд л айлын долоо, найман адуу буудаад аваад явчихдаг

Өмнөх нийтлэл

Нутгаа орхисон Монгол гүнжийн түүх

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө