Онцлох

М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын гэх хэргийг сэргээжээ

Таны сэтгэгдэл

УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд нарын оролцсон ярианы “60 тэрбум”-ын бичлэг цацагдсан.

Энэ бичлэг тэр сонгууль, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг дамнан яригдсаар байв. Ингэж явсаар бичлэгт оролцсон зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэж шүүхээр хэлэлцсэн. Харин тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдын хэргийг тусгаарласан байдаг.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас МАН-ын дарга асан М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын гэх хэргийг өнгөрсөн есдүгээр сард нээжээ. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

602
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл