Онцлох

БЗД-ийн ТГ-ын дарга Б.Амартүвшинг 64 настай иргэн “И“ хутгалсан нь тогтоогджээ

0

Өнөөдөр өглөөний 10:40 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшингийн өрөөнд танихгүй этгээд нэвтэрч түүнийг хутгалсан хэрэг гарсан билээ.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өглөө.

Хохирогч этгээд одоогийн байдлаар Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай хагалгаанд орох гэнэ. Түүнийг тус дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 64 настай иргэн “И“ хутгалсан нь тогтоогджээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.

Тамгын газрын дарга Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг аж.

www.Seen.mn

АНУ-д ор сураггүй алга болсон Монгол хүү өчигдөр орой олджээ

Өмнөх нийтлэл

Тохироо хийж, толгой дохисон хүн байгаа юм биш биз?!

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох