нийгэм

Шуурхай: Дөнгөж сая БЗД-гийн Тамгын газрын даргыг өрөөнд нь хутгалжээ

0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг дөнгөж сая өрөөнд нь хутгалжээ.

Тодруулбал, тус дүүрэгт ажилладаг алба хаагчид “Б.Амартүвшин даргыг хутгалчихлаа” хэмээн цагдаад дуудлага өгсөн бөгөөд одоогоор цагдаагийн алба хаагчид ирж, хамгаалалт гараад байгаа юм байна. Одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэнэ.

Тамгын газрын дарга Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг юм.

Хан-Уул дүүргийн 11, 15-р хорооны нийт 16 байруудын цахилгааныг залгалаа

Өмнөх нийтлэл

Сөүл хотын дарга Пак Вон Сүний ядуусын хороололд сар амьдрах мөнгийг улс төлж буй нь тогтоогджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм