Өнөөдөр Монгол Туркын хамтарсан сургуулийн захирал Veysel Akcay-г үл таних этгээдүүд гэрээсээ гарч явах үед нь “Starex“ маркын автомашинд хүчээр суулган хулгайлжээ.
Уг үйл явдал өглөөний 09 цагийн үед болсон тухай тус сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат мэдээллээ. Уг хэрэгтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд нөхцөл байдал тодорхой болсны дараа олон нийтэд мэдээлэл өгнө гэжээ.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд