Өчигдөр буюу 7 дугаар сарын 26-ны Sports DongA сонинд Солонгосын кино жүжигчин “Park Seo Joon & Park Min Young нарын гурван жилийн болзоо” гэх гарчигтай нийтлэл гарсан нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Улмаар хосууд хамтдаа гурван жил болж байгаа бөгөөд тэдний харилцаа ‘What’s Wrong With Secretary Kim’ кинонд тоглохоос ч өмнө эхэлсэн гэжээ.
Олон хүмүүс тэдний харилцааг сонирхдогч хосууд хувийн харилцаагаа олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй гэнэ. Энэ мэдээллийн дагуу Солонгосын хэвлэл мэдээллийнхэн хосуудын харилцааны талаар судлах болсон байна. Олонхи сайтуудад гарсан мэдээллээр тэдний болзож буй гэдэг нь тодорхой болсон аж.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд