нийгэм

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж, 140 боллоо

Таны сэтгэгдэл

ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт COVID-19 өвчний цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд тусгаарлалтад 1747 хүн байна. Үүнээс архаг хууч өвчтэй, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаа  133 хүн байна. Мөн шинээр дөрвөн тохиолдол нэмж бүртгэгджээ. 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  ” Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчдлэгдсэн.

Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ” гэв. 

771
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл