энтертаймент

Маргааш 88-р суваг дээр ‘ЗУРА’-г тааруулаарай

Таны сэтгэгдэл

Фантастик Продакшний шинэ бүтээл “ZURA” уран сайхны киноны  ДИЖИТАЛ нээлт маргааш буюу тавдугаар сарын 16-ны 19 цагаас  эхлэхэд бэлэн болжээ.

Киноны нэр нь санскрит хэлнээс утгачилсан Дайчин гэсэн утгатай гэнэ. Тус киноны гол дүрд найруулагч Б.Тамир, Фантастик продакшний продюссер Б.Батсайхан буюу Можуух тоглосон бол эмэгтэй дүрийг залуу жүжигчин Б.Идэрмаа бүтээжээ.

Харин киноны найруулагчаар Э.Алдар болон тус продакшний жүжигчин Б.Ганчулуун,  Б.Тамир, Можуух нар ажилласан юм. 

Ийнхүү Фантастикийн ээлжит бүтээлийн онлайн нээлт бэлэн болсон бөгөөд  Скаймедиа, Юнивишн, ДиДиШ тв дээр нэгэн зэрэг 88-р сувгаар  19:00 цагаас шууд дамжуулна. Түүнчлэн гадаадад амьдарч буй монголчууд LOOK tv болон Skygo аппликэйшнээр мөн үзэх боломжтой аж. 

1,175
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл