энтертаймент

“ЗУРА’ цэнгээнт нэвтрүүлгийн найман саяын ялагч хэн болох вэ

Таны сэтгэгдэл

Фантастик продакшний уран бүтээлч залуус хөл хорионы энэ үед үзэгч олныг хөгжөөн стресс бус инээд хөөр бэлэглэх “ЗУРА” буюу “Дайчин” хэмээх нэртэй цэнгээнт хөгжилтэй нэвтрүүлэгт бэлтгэн эхний дугаараа хүргэжээ. 

Тус продакшний уран бүтээлч найман залуу хоёр баг болон хуваагдсан бөгөөд нэг баг дөрвөн гишүүнээс бүрджээ. Тэмцээний оролцогч тус бүр 1 нэг сая төгрөгийн бооцоо тавьсан ба гурван цуврал нэвтрүүлгийн дараа хамгийн шилдэг оролцогч нь найман сая төгрөгийн эзэн болох юм. 

Ямартаа ч тэднийг адал явдал, тэсвэр тэвчээр сорьсон олон даалгавар хүлээж байгаа. Үзэгч олныг уйдаахгүй энэхүү нэвтрүүлгийн гурван дугаарын дараа хэн нь ялагч болох бол гэдэг  нь сонин байна. Учир нь ялагчийг үзэгчийн саналаар тодруулах аж. 

“ЗУРА” шоуг NTV, Боловсрол ТВ, ТВ9 сувгаар үзэж болохоос гадна  LookTV, Skymedia, SkyGo -өөр үзэх боломжтой

Үзэгч та бүхэн ч гэсэн Фантастик продакшний жүжигчин залуусын хэнийг дэмжих вэ гэдгээ хэдийнэ сонгосон болов уу. Тиймээс тэдний сонирхолтой, хөгжөөнт нэвтрүүлэг кино шигээ олон хүнийг татсан сонирхолтой контент болсон нь баараг үгүй байх. 

Нэмж хэлэхэд,  “ЗУРА” УСК-ны урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд киноны албан ёсны ДИЖИТАЛ НЭЭЛТ-ийг 5-р сарын 16-ны 19:00 цагаас Univision, LookTV, SkyMedia, SkyGo, DDish-р шууд дамжуулах билээ. 

897
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл