энтертаймент

ICE TOP хамтлаг тоглолтоо хийх үү?

Таны сэтгэгдэл

Монголын хип хоп хамтлагийн акулуудын нэг ICE TOP хамтлагийнхан тоглолтоо хийх үү? Учир нь тэд хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсанд  “00976 ҮРГЭЛЖ ХАМТДАА’ тун удахгүй хэмээн постолжээ. Үүнийг нь харсан фэнүүд нь тоглолтоо хийх юм уу? маш их хүлээж байна гэсэн сэтгэгдэл бичсэн байна. Тус хамтлагийг шүтэн бишрэгчид нь ихэд санасан бололтой.

Дэлхийн дахинаа тархаад буй цар тахлын үед соёл, урлагийнхан нэгдэж хөл хорионд байгаа иргэдийнхээ сэтгэл зүйд дэм өгөх зорилгоор уран бүтээлээ онлайнаар хүргэж үзэгчдийн талархалыг хүлээгээд байгаа билээ. Харин энэ хүнд цаг үед манай улсын урлаг соёлынхон өөрсдийн фэнүүддээ зориулан онлайн тоглолтыг ч ээлжлэн хүргэсэн. Тэдний цувааг ICE TOP хамтлагийнхан үргэлжлүүлэх  эсэх нь тун удахгүй тайлагдах биз ээ.

806
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл