улс төр

С.Эрдэнийг УИХ-ын сонгууль эхэлмэгц яллагдагчаар татаж, албадан саатуулах уу?

Таны сэтгэгдэл

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга асан, АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ц.Уртнасан, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Санхүү, бүртгэлийн Газрын дарга асан, АН-ын хэлтсийн дарга Ч.Чулуунчимэг нарт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн Даатгалын санд буцаан төвлөрүүлэлгүй “Капитал” банкинд давуу байдал олгож, уг сангийн хөрөнгөнөөс шамшигдуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй билээ.

Уг хэрэгт мөн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд асан, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг шалгаж буй бөгөөд яллагдагчаар тооцон шалгах үндэслэлтэй гэж үзэж буйгаа АТГ-аас Нийслэлийн Прокурорын Газарт хоёр удаа хүргүүлсэн ч шийдэгдээгүй байгаа билээ.

Уг хүсэлтийг Нийслэлийн Прокурорын Газар хянаж, эцсийн шийдвэрээ гаргах учиртай ч тодорхой бус шалтгаанаар бараг хоёр сар орчим ямар нэг шийдвэр гаргаагүй юм.

Тэгвэл эх сурвалжуудын өгүүлж буйгаар Нийслэлийн Прокурорын Газар уг хүсэлтийг хянан үзэж, тодорхой шийдвэр гаргах нь ердөө л цаг хугацааны асуудал болсон аж.

Тодруулбал УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татан, албадан саатуулах магадлал өндөр болжээ.

Иймээс ч АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийг хойшлуулах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг дэмжихгүй байгаа төдийгүй тэр бүү хэл УИХ-ын 2020 оны сонгуульд өөрийнх нь удирдсан АН ялах эсэх нь ч нэг их чухал биш, өөрөө УИХ-д улиран сонгогдож, “халдашгүй бүрэн эрх”-ээ хадгалж үлдэх нь л нэн тулгамдсан асуудал болсон нөхцөл байдалд оржээ.

Хэрэв УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр С.Эрдэнийг яллагдагчаар татан, албадан саатуулбал АН удирдлагын хямралд орохын сацуу намаас нь нэр дэвшигчдийн рейтингт ч сөргөөр нөлөөлөх үр дагавартай билээ.

Э.Мягмар

sonin.mn

639
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл