Японы ерөнхий сайд Шинзо Абэ ирэх оны дөрөвдүгээр сараас гадаад ажилчдыг олноор хүлээж авах шаардлагатай байгааг хэлжээ. Учир нь тус улсад ажиллах хүчин дутагдалтай байгаа тэр тусмаа нарийн мэргэжил шаардахгүй салбарт ажиллах хүчин ихээр дутагдалтай байгаа юм.
Шинзо Абэ хэлэхдээ ирэх оноос нарийн мэргэжил шаардахгүй өндөр настан асрах, барилга, далайн хөлөг онгоцны үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудад гадаадаас ажилчид авах бодолтой буйгаа илэрхийлжээ.
Ингэхдээ тэдгээр иргэдээс тодорхой хэмжээний Япон хэлний мэдлэгийн шалгалт авах юм байна. Эдгээр ажилчдад 5 жил хүртэлхи хугацаатай шинэ визийг бий болгох бөгөөд харин ажилчид гэр бүлээ авчирах боломжгүй аж.
Япон улсад мэргэжилгүй ажилчдыг хариуцах тусгай агентыг хүртэл бий болгоно хэмээн засгийн газрын хуралдааны үеэр Шинзо Абэ хэлснийг Japantoday сайтад мэдээлжээ.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд