нийгэм

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана

Таны сэтгэгдэл

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улсын онцгой комиссын тогтоол гаргаж, нэмэлтээр нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон ариутгалын бодисын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.

Мөн тэдгээрийг Монгол Улсад оруулж ирэхэд учирч байгаа саад бэрхшээлийг арилгаж шуурхай оруулж ирэх шийдвэр гаргасан.

Түүнчлэн аймаг, нийслэлийн бүх Засаг дарга нарт тусгаарлах байруудыг бэлэн болгох болон голомтоос ирж байгаа иргэдийг тусгаарлаж, ажиглалтад авах чиг үүргийг өгөөд байна.

Улсын онцгой комиссын тогтоолоор Солонгос, Япон, Итали зэрэг улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс 14 хоног тусгаарлан ажиглалтад авах шийдвэр гарсан.

Шийдвэрийн дагуу одоогоор Дорнодод 5, Замын үүдэд 104, Жаргалантад 17, Асралт эмнэлэг дээр 37 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт ч тусгаарлан ажиглаж байгаа иргэд бий.

Өнөөдөр голомтот нутгаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалтад авах арга хэмжээг авсан. Үүнээс гадна дараагийн нислэгүүдээр ирэх иргэдийг тусгаарлах эмнэлгүүдийг бэлэн болгосон.

Төр засгаас маш их арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ өвчний тархалтыг хязгаарлах боломж хумигдаж байгаа учраас хүн бүр урьдчилан сэргийлэх ажлыг хариуцлагатайгаар авах зайлшгүй шаардлагатайг ДЭМБ-аас  хэлж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Монгол Улсын хаалгыг COVID-19 халдвар байнга тогшиж байгаа учраас иргэд үүргээ сайн биелүүлэх шаардлагатай. Төрийн байгууллагын ажилтныг хэл амаар доромжилбол холбогдох хуулийн дагуу тухайн иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох болно. Эмчилгээний хувьд урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй байгаа бөгөөд эмнэл зүйн туршилтын ажлууд хийж байна” гэдгийг онцлов.

676
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл