улс төр

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ

Таны сэтгэгдэл

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Говь-Алтай аймгийн Засаг дарга ажлын байрандаа архидан согтуурахгүй байх Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон.

Өөртэй нь холбогдоход үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээлгэж ажлаас нь чөлөөллөө. Дараагийн Засаг дарга томилогдох хүртэл орлогч нь үүрэг гүйцэтгэнэ. Аймгийнх нь Цагдаагийн газрын даргатай нь холбогдсон. Хүн амины хэрэгтэй холбоотой асуудлыг нь шалагахад хамгийн багадаа 14 хоногийн хугацаа орно гэсэн” гэлээ.

809
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл