улс төр

Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй

0

ЕТГ-ын дарга З.Энхболд өчигдөр албан ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар ярьсан бөгөөд “Иргэншлээ солихоор гадаадын Элчин сайдуутай уулзаж яваа” гэх мэдээллийг өгсөн юм. 

Тэгвэл Ч.Сайханбилэг энэ асуудлаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.
Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө” хэмээн бичсэн байна 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад улсын харьяат болохоор иргэншил хүсчээ

Өмнөх нийтлэл

Энэ өдөр мэндэлсэн 9236 хүмүүсийн ихэнхи нь ХОСБАЯР нэртэй аж

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр