нийгэм

Захуудын үйл ажиллагааг зогсоохгүй

Таны сэтгэгдэл

Дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргасан.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглолоо. 

Засгийн газар баярын  амралтын өдрүүдийг ажлын өдөр болгохтой  холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй.

Мөн томоохон худалдааны төвүүдийн/зах/ үйл ажиллагааг зогсоохгүйг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

625
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл