улс төр

СЕХ: 2000 сонгуулийн хэсэг байгуулж, 25-26 мянган хүн ажиллана

Таны сэтгэгдэл

СЕХ-ноос мэдээлэл хийж, 2020 оны УИХ-ын сонгуулиар хэрхэн ажиллах, нэр дэвшигчид ямар хууль журмын дагуу сурталчилгаа явуулах талаар мэдээлэл хийлээ.

Нэр дэвшигчид сурталчилгааг дараах байдлаар цацах аж. Мөн нэр дэвшигч сурталчилгаа явуулах цахим хаягаа бүртгүүлсэн байх ёстой гэнэ.

  1. Нийтийн сүлжээ
  2. Нам эвслийн цахим хуудас 

Дөрөвдүгээр сард СЕХ сонгуулийн хороодоо байгуулна. Аймаг болон нийслэлд есөн хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд эдгээр хүмүүс нь СЕХ-ноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан байх гэнэ.

Нийт 340 орчим сум, дүүргийн хороо байгуулж, Төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан хаагчид ажиллана. Улсын хэмжээнд нийт 2000 сонгуулийн хэсэг байгуулж, 25-26 мянган хүн ажиллахаар байгаа аж.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар манай улсад 2.2 сая орчим фэйсбүүк хаяг бүртгэлтэй байгаа аж.

606
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл