27 настай Лейна Блум нь эрэгтэй хүүхэд байсан ба насанд хүрээд хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн ба эр хүн байхыг хүсдэггүй байсан юм гэнэ. Загвар өмсөгчийн ажилдаа ороод л олны анхаарал татаж байсан ба олон нэртэй брэндийн үзүүлбэрт оролцож бүр Vogue India сэтгүүлийн нүүрэнд хүртэл зураг нь гарсан байна.Ийм амжилтын дараа Лейна Victoria’s Secret-ийн багт орох боллоо. Одоо тэрээр дахин нэг шат ахих сонирхолтой байгаа ба энэ нь Victoria’s Secret-ийн үзүүлбэрт оролцсон анхны трансжендер модель болох явдал юм. Тэрээр твиттерт энэ тухай бичиж 100,000 дэмжсэн санал авчээ. Энэ бол түүний мөнхийн мөрөөдөл юм. “Зарим том компаниуд өнгөт арьст трансжендерийг шоундаа урих нь маш аз туршсан хэрэг гэж үздэг. Яагаад тэгдгийг нь би мэдэхгүй, ойлгохгүй байна. Бид бүгд л өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй хүмүүс. Бид өөр боловч ингэх эрхтэй хүмүүс. Бид өөрсдийгөө харуулахыг л хүсэж байгаа ба нэг л өдөр биднийг сонирхох болно” гэж тэрээр ярьжээ.Тэр анх хотод ирэхдээ ямар ч төлөвлөгөөгүй байсан гэдэг. Гэр орон, байхгүй учир галт тэргэнд унтаж өөрийн гэсэн эд хогшил нь нэг л цүнхэнд багтаж байжээ.“Булан тойрох болгонд намайг боломж хүлээж байгаа гэдгийг би ойлгож байсан юм. Би үүнд дуртай байлгүй яахав. Би хаана ч байсан тохитой, тухтай байж чаддаг хүн” гэж Блум хэлжээ.
Таны сэтгэгдэл
908
Ц. Ганзориг
Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм
6597 нийтлэл
Холбоотой мэдээ
“Талх Чихэр” ХК сар шинийн хамгийн том тавгийн идээ заслаа
Үндэсний үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ өнөөдөр эхлүүллээ.…
2026.01.24