энтертаймент

“Таарсан хоёр’ зүүн аймгуудын үзэгчдийн хүртээл болно

Таны сэтгэгдэл

“Аав’, “Одод болохын хүслэн’ киноны зохиолыг бичиж,  “650′, “03:30′, “Ерөнхийлөгчийн туслах’, “Бид гурвын болзоо’, “Хоёр гүүрний цаана’ бүтээлийг найруулсан зохиолч, найруулагч М.Энхдалайн бүтээл “Таарсан хоёр’ уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа билээ.

Кино театруудын дэлгэцнээ гарч буй уг киноны гол дүрд “Гурван сая инээд’ шоуны шүүгч гавьяат жүжигчин М.Баярмагнай, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр болон Э.Урангоо, Б.Ариунцэцэг нар тоглосон юм.

Тэгвэл “Таарсан хоёр’ кино нь Зүүн аймгуудын үзэгчдийн хүртээл болно.

  • Багануур энэ сарын 23-нд 17:00, 19:00, 21:00 цагуудаас Соёлын ордонд
  • Хэнтий аймагт энэ сарын 25-нд 17:00, 19:00, 21:00 цагуудаас Хан хэнтий чуулга
  • Сүхбаатар  аймагт энэ сарын 27-нд 17:00, 20:00 цагуудаас Жаахан шарга теарт
  • Дорнод аймагт энэ сарын 28-нд 12:00, 14:00, 16:00, 18:00, 20:00 цагаас Е Cinema кино театруудын дэлгэцнээ тус тус гарах юм.
1,006
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл