Онцлох

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Ц.Цэнгэл нарыг үүрэг ажлаас нь чөлөөлжээ

Таны сэтгэгдэл

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Хил хамгаалах Ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нарыг өөрстийн нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар эх сурвалж мэдээллээ. 

Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа өгч байгааг зарим эх сурвалжууд ирэх сонгуультай холбон ярьж байна. Хуульд зааснаар  УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс хэрэв төрийн алба хашиж байгаа бол сонгуулийн жил эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх учиртай байдаг. Тиймээс эдгээр эрхмүүд эртнээс бэлтгэлээ базааж байна хэмээн хардах хүн олон байна. 

Б.Баярсайханы хувьд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байгаа бол Ц.Цэнгэл Булган аймагт өрсөлдөх магадлал өндөр юм. 

775
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл