Татварын буцаан олголтын баримтыг цүнх, халаасандаа хадгалж, гар утас эсвэл, цахим хаягааар нэвтрэн орж, бүртгүүлэх шаардлагагүй болсон талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс мэдээллэсэн.
Тодруулбал баримтыг автоматаар бүртгэдэг болж цаасанд үрэлгэн, бүртгүүлэхэд хугацаа шаарддаг хуучин тогтолцоог халжээ. Хэрэглээнд нэвтрүүлж байгаа цахим системийн хоёр дах хувилбар нь төлбөрөө бэлэн бусаар буюу арилжааны банкуудын картаар төлсөн тохиолдолд баримтыг автоматаар бүртгэх юм байна.
Энэ үйлчилгээг авахын тулд иргэд цахим систем дэх хаягаа картын системтэйгээ холбох шаардлагатай юм. Баримт бүртгүүлдэг нэг хаягаа хэдэн ч карттай холбох боломжтой. Өөрөөр хэлбэл дундаа нэг хаягтай гэр бүлийн гишүүд тус бүрийнхээ картыг холбож болно.
Одоогоор “Худалдаа хөгжлийн,” “Хас”, “Капитал”, “Ариг”, “Чингис хаан”, Хаан болон төрийн банк карт уншигчаа эл системд холбожээ
Сэтгэгдэлүүд