нийгэм

Зуун чухал сэдэв: Манай улс цахим шилжилтэд бэлэн үү?

Таны сэтгэгдэл

Хүн төрөлхтний түүхэнд ‘хөгжил’ асар хурдтай өрнөж байгаа өнөө үед манай улс цахим шилжилтэд бэлэн үү? энэ талаар ‘Чухал зуун сэдэв’ нэвтрүүлэгт хөнджээ.

Монголчуудын хувьд хамгийн их цаг зарцуулдаг, хүнд сурталтай хэмээн олон жилийн турш шүүмжилж ирсэн төрийн үйлчилгээнд бухимдал үүсгэдэг 100 орчим үйлчилгээг хүнээс хамааралгүй, болгох цорын ганц шийдэл нь ‘Цахим засаг’ юм.

Уг хувьсгалыг нэн тэргүүнд төрийн үйлчилгээ, дараа нь нийгмийн үйлчилгээ, тэгээд бизнесийн орчныг цахимжуулах шаардлагатай хэдийнээ тулгарсан гэдгийг хэн бүхэн мэдэрч буй. Ингэснээр нийгмийн бүхий л үйлчилгээ цахимжиж, цаашлаад ‘цахим улс’ болно. Энэхүү хувьсал нь өдгөөгийн хүн төрөлхтөний хөгжлийн  шилдэг гарц юм.

632
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл