Ирэх 10 дугаар сард Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов зарлагдаад байгаа билээ. Энэ сонгуульд улс төрийн намууд хэнийг дэвшүүлэх талаар олон таамаг яриа өрнөсөөр байгаа.
Хуулиараа бол нөхөн сонгууль болохоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ зарлах учиртай. АН-ын тухайд тун сонирхолтой хувилбарыг ярьж байгаа. Энэ нь сүмогийн их аварга Д.Дагвадоржийг тус тойрогт хүч үзүүлэхээр илгээж магадгүй гэсэн яриа гарчээ. Их аварга одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Тэгэхээр байж болох л хувилбар юм.
Харин МАХН-ы хувьд Н.Энхбаяр, С.Ганбаатар гээд олон хувилбар байгаа. Тэгвэл МАН-аас яг тодорхой нэр заасан таамаг хараагүй сонсогдсонгүй өдийг хүрч байна.
Сэтгэгдэлүүд