спорт

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа ‘Токио-2020’ олимпийн эрхээ авлаа

Таны сэтгэгдэл

Буудлагын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотод үргэлжилж байна. Тус тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны төрөлд МУГТ, Хөдөлмөрийн баатар Отрядын Гүндэгмаа “Токио-2020” оны олимпийн эрхээ авлаа.  Ийнхүү ирэх онд Олимпийн гурав дахь медалиа авах ерөөлийг тавин түүнд их амжилтыг уншигчдынхаа өмнөөс хүсье.

Тэрбээр Токио олимп-2020 оролцох эрхээ авсан Монголын буудлагын дөрөв дэх тамирчин боллоо. Түүнээс өмнө ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн нар олимпийн эрх өвөртөлж, монголчуудынхаа бахдалыг төрүүлээд байна.

864
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл