нийгэм

Гэрэлт гудамжны үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж зөрчил дутагдлыг арилгана

Таны сэтгэгдэл

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд Сөүлийн гудамжинд 2017 оны 05 дугаар сард тохижилт, засварын ажил хийж, “Шөнийн гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

 Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг менежментийн багт хариуцуулан ажиллуулж байгаа боловч сүүлийн үед  төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор оршин суугч, иргэдээс олон тооны гомдол, мэдээлэл ирэх болсон. Иймд Нийслэлийн Засаг даргын А/648 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газар, Хот тохижилтын газар, СБД-ийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, холбогдох ТББ-уудын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж “Шөнийн гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаа, ашиглалт, үйлчилгээнд 2018 оны 07 дугаар сарын 13-наас эхлэн байнгын хяналт тавин ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг долоо хоног тутам хуралдан, төслийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, иргэдийн ая тух аюулгүй байдал, “Шөнийн гэрэлт гудамж”-ны ашиглалт, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах юм.

734
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл