энтертаймент

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын ‘Сүүдэр буусан өглөө’ дууны клип гарчээ

Таны сэтгэгдэл

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын ‘Сүүдэр буусан өглөө’ дууны клип гарчээ. Эргэх ертөнцийг алтан наран гэрэлтүүлэн шиг байдаг бидний амьдрал, сэтгэл зүрхийг ээжүүд минь гэрэлтүүлэн гийгүүлж, төөнөн дулаацуулдаг. Амьдралын гэрэл гэгээ болсон ээжгүйгээр энэ орчлонгийн өглөөд сүүдэр буухаас ч яах билээ.

Энэхүү “Сүүдэр буусан өглөө” дууны үгийг ‘Mongol Art World Tour’-ийн А.Түвшинтуяа хайрт ээжийгээ санагалзан нулимс дуслуулан бичиж, ая зохиогч, дуучин Б.Ангирмаад өгснөөр энэхүү уран бүтээлийн эхлэл тавигджээ. Уран бутээлчид маань өнгөрөгч цагаан сараар гурвуулаа тэнгэрт байгаа ээжүүддээ зориулж ‘Дуун суврага’ хийж үлдээе хэмээн ярилцаж байжээ.

Уг дууны клипийг Тусгал Арт, Лемон студийн хамт олон бүтээсэн бөгөөд клипмейкрээр Лхагвадорж, координатороор Чимэд-Очир нар ажиллажээ. Тэнгэрийн орныг зорьсон ээжүүддээ зориулан “Дуун суврага” бүтээхээр шийдсэн А.Түвшинтуяа, Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын тус уран бүтээл сонсогч та бүхний ээжийгээ санагалзах сэтгэлийг тань аргадан эгшиглэх биз ээ. Энэ ертөнцийн ээж бүхэнд эрүүл энх, элэг бүтэн амьдралыг хүсье.

724
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл