энтертаймент

Өөжгийгийн алдарт хайрын уянгалаг дуунуудын ертөнцөөр аялахад 4 хоног үлдлээ

Таны сэтгэгдэл

Монголын рок попод өөрийн гэсэн ертөнцийг бүтээж чадсан гитарчин Өөжгийг танихгүй хүн үгүй биз. Гитарчин, ая зохиогч, продюсер тэрбээр “Чи над шиг дурлаж чадах уу” тоглолтоо фэнүүддээ хүргэхээр тун чиг завгүй явна.

 Пентатоникийн таван удаагийн шагналт авьяаслаг залуугийн алдарт хайрын уянгалаг дуунуудын ертөнцөөр аялахад 4 хоног үлдлээ. Тоглолт аравдугаар сарын 04,05-ны өдөр Улаанбаатар Паласын тоглолтын их танхимд болно. 

Хэрвээ та тоглолтын тасалбараа авч амжаагүй байгаа бол,
-UB Palace тасалбар түгээгүүр
-E-Mart (Чингис) 2 давхарт Интерном,
-Shangri la mall 3 давхарт Интерном болон Hi-Fi Music store (Номин их дэлгүүрийн замын урд) гэсэн цэгүүдээс тасалбараа авах боломжтой байгаа.
Тасалбар хүргэлтийн утас: 1900-1800 Мөн  https://www.ticket.mn/event/821/ онлайнаар захиалах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9905-2895, 9906-0791, 8855-5155, 7733-6006 утаснаас авна уу.

585
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл