энтертаймент

‘Чи над шиг дурлаж чадах уу’ тоглолтын тасалбарыг борлуулж буй цэгүүд

Таны сэтгэгдэл

Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсан эрхэмүүдийн нэг нь Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-орших буюу Өөжгий юм. Тэрбээр өөрийн бие даасан тоглолтоо аравдугаар сарын 04, 5-ны өдрүүд Улаанбаатар Паласын тоглолтын их танхимд толилуулахаар бэлтгэлээ базаагаад ид дундаа явж байна. 

Пентатоникийн таван удаагийн шагналт Өөжгий тоглолтоо ‘Чи над шиг дурлаж чадах уу’ хэмээн нэрлэжээ. Ийнхүү нэрлэхийн утга нь, Никитон хамлагийн дуулж олны хүртээл болгосон хит дууны нэг ‘Чи над шиг дурлаж чадах уу’ дууныхаа нэрийг өгсөн гэнэ. Уг дууны шүлгийг Ү.Хүрэлбаатар, Аяыг Өөжгий бүтээсэн юм.

Тус тоглолтын тасалбарыг www.ticket.mn онлайнаар захиалахаас гадна дараах цэгүүдээс худалдан авах боломжтой. 1. УБ Паласын тасалбар худалдааны касс 2. HI-Fi Music CD Shop 3. E-Mart Чингис Интерном 4. Шангрила Интерном Дэлгэрэнгүй мэдээллийг Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших фэйсбүүк хаягаас аваарай
736
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл