Дэлхийн үйл явдалЧөлөөт түүх

Кассиди Тревон охины үхэл өөртэй нь ижил нөхцөлд орж болзошгүй олон зуун охидыг аюулаас аварчээ

0

Линда Треван бол 13 настай Кассиди охины ээж юм. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө хайртай бяцхан охиноо харамсалтайгаар алдсан юм.

Түүний энэхүү амиа алдсан үйлдэл Америкийн олон мянган өсвөр насны хүүхдүүдэд сургамж болон үлджээ. Түүний охин Кассидиг 13 настай байхад сургуулийнх нь охид дээрэлхэж хичээл дээр нь болон цахим сүлжээгээр бүдүүлэг үгсээр доромжилдог байжээ.

Энэ байдал улам дордож байсан учир Кассиди ээжтэйгээ ярилцан сургуулийн удирдлагуудад хэлж арга хэмжээ авхуулахад өнөөх охидоор Кассидигаас уучлалт гуйлгуулсан байна. Энэ явдал ингээд намжсан учир Кассиди болон түүний ээж Линда Треван нар сэтгэл тайван байх болжээ. Гэвч энэ нь тийм ч сайнаар дууссангүй.

2014 оны 2-р сарын 15-нд өдөр Кассидиг ангийн охид нь партинд ирэхийг урьсан бөгөөд Кассидиг ирэх үед 15 настай хоёр хөвгүүний хамт өрөөнд оруулан цоочилсон байна. Тэдгээр хөвгүүдэд Кассиди удаан хугацаанд хүчирхүүлүүлжээ. Энэ явдлын дараа түүнийг хүчирхийлүүлэхээр тохиролцсон охид цахим сүлжээнд Кассидиг үргэлжлүүлэн доромжлох болсон байна.

Энэ явдлыг мэдсэн Линда Треван нэн даруй цагдаад мэдэгдэж охинтойгоо хамт шинэ газарт нүүж, охиндоо төрөл бүрийн эмчилгээ хийлгэж сэтгэл зүйчээс зөвөлгөө авах болсон ч энэ нь нэмэр болсонгүй. Кассиди охин уг явдлаас хоёр жилийн дараа сэтгэл гутралаа дийлж чадалгүй амиа хорложээ.

Линда Треван хайртай охиноо алдсанаас хойш бусад охидод ийм зүйл болохоос сэрэмжилж охиныхоо түүхийг нуулгүй бичсэн захидлыг цахим хуудсандаа байршуулсан нь өдгөө Кассиди охины талаар хүн бүр мэдэх болж Америкийн өсвөр насны хүүхдүүдийн дунд бага ч гэсэн өөрчлөлтийг бий болгоход нөлөө үзүүлжээ.

www.Seen.mn

 

  • 1
  • 2

  • 3

  • 4

  • 6

  • 7

  • 8

Хязаалан барианд орлоо

Өмнөх нийтлэл

Оросыг буулгаж авсан Хорватын багийн хамгаалагч Домагай Вада: “Украйн мандтугай”

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал