Өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны наймдугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 25,838,433 баримт хамрагдсанаас:
- 10 сая төгрөгийн 2
- 5 сая төгрөгийн 23
- 1 сая төгрөгийн 254
- 100 мянган төгрөгийн 2304
- 30 мянган төгрөгийн 23241 баримт тохиролд таарч, нийт 25,824 иргэн азтан боллоо.
Супер азтан азтан 50 сая төгрөг хожих байсан ч тодорсонгүй.
Сэтгэгдэлүүд