Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн хэмээн Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар хорооноос өнгөрөгч даваа гаригт албан ёсоор мэдэгдсэн. Үүний дараагаар дээр 16 бөхчүүд ээлж дараалан цахим орчинд сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдсэн. Харин өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд мэдэгдэл хийгээгүй байсан билээ. Тэгвэл өчигдөр /2019.08.17/ өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан сэргээш илэрсэн гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэж мэдэгдсэн юм.
Таны сэтгэгдэл
771
Ц. Ганзориг
Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм
6598 нийтлэл
Холбоотой мэдээ
П.Хишигбаяр: “Гэрэгэ тауэр”-ын гэх асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зүгээс "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар дээрэмдэж авсан" гэх агуулга бүхий мэдээллийг олон нийтэд анх дэлгэсэн. Эл…
2026.03.23