Сүүлийн үед сүлжээ зоогийн газрын хоолноос хордлого болох тохиолдол гарах болсон. Тухайлбал, Pizza hut-аар үйлчлүүлээд хордлого болсон гэх хоёр ч өргөдөл МХЕГ-т иржээ.
Тодруулбал гэр бүлээрээ Pizza hut-ын Баянгол дүүрэг дэх салбарт хооллоод хүүхэд нь бөөлжсөн хэрэг гарсан байна. Мөн Pizza hut-ын Сүхбаатар дүүрэг дэх салбараар үйлчлүүлсэн залуус хордлого болсон гэж МХЕГ-т өргөдөл өгч, ХӨСҮТ-д хандсан байна.
Хоолны хордлого авсан гэх иргэдийн хэн нь ч хэвтэн эмчлүүлээгүй бөгөөд шинжилгээ өгөөд гэрээрээ эмчилгээ хийлгүүлж байгаа аж.
Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу МХЕГ-аас Pizza hut-ыг шалгаж байгаа бөгөөд уг шалгалтаар тухайн газрын хоолноос хордлого болсон уу үгүй юу гэдгийг тогтоох юм байна.
эх сурвалж. доргио.мн
Сэтгэгдэлүүд