энтертаймент

Маргааш ‘Мөрөөдлийн зүг’ тоглолт болно

0

Дуучин Ш.Хүрэлбаатар сурагч төгсөгчдийн  сэдэвт дуунуудаас бүрдсэн “Мөрөөдлийн зүг” хоёр дахь бие даасан тоглолтоо маргааш түмэн олондоо толилуулах гэж байна. 

Түүний тоглолтын гол онцлог бол сурагчдын, төгсөгчдийн, багшийг магтан дуулсан дуунуудаас бүрджээ. Уг тоглолтын найруулагчаар О.Найманжаргал болон ерөнхий зөвлөхөөр Д.Ган-Очир нар ажилласан байна.

Үе үеийн төгсөгчид анх сургуулийн алтан босгоор алхан орсноос төгсөх мөч хүртэлх нандин дурсамжаа дурсан “Мөрөөдлийн зүг” тоглолтоор аялах гэнэ. Уг тоглолт нь зөвхөн  дуу биш театрчилсан хэлбэрээр хийхээр зохиомжилж найруулжээ.

 Маргааш UB palace-т болох тоглолтын үеэр үзэгчдийн дундаас азтан тодруулах юм байна. 

-Мөрөөдлийн Нөүтбүүк- 1 сурагч

-Мөрөөдлийн Гар утас- 1 сурагч

-Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1 сурагч

-Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна

-Худалдан авсан тасалбар бүрт “Санрэй” салонаар  20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдана. 

Тоглолтын тасалбарын үнэ 20 мянга, харин төгсөх ахлах ангийн сурагчид 10 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой бөгөөд 90118203, 95108203, 88028203 утсаар лавлах 1900-1950  тоглолтын тасалбарыг  үнэгүй хүргэнэ. 

С.Мөнгөнчимэг: ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно гэдэгт итгэлтэй байна

Өмнөх нийтлэл

Камерын ард: ‘Орилоон-2’ киноны зураг авалтын хэсгээс

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент