нийгэм

Шинэ клип: Дуучин Г.Дэлгэрцогт Шинэ уран бүтээл “Үлэмжийн гоо”

0

“Учралын намар”, “Миний нандин” зэрэг уран бүтээлүүдээрээ нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх, дуу хоолой болон өөрийн уран бүтээлүүдээрээ өөрийгөө танилуулсан дуучин бол Г.Дэлгэрцогт юм. Түүний “Миний нандин” дуу фм радиогийн хит парадад түрүүлж, Гар утасны дуудлагын хонхны /CRBT/ үйлчилгээг гурван улирал дараалан тэргүүлж рекорд тогтоосон. Анхны цомогоо “Үлэмжийн гоо” нэртэйгээрээ гаргаж цомгийн бүх дуунуудыг клипжүүлэн хүргэнэ гэсэн амлалтандаа хүрч “Үлэмжийн гоо” дууныхаа шинэхэн клипийг сонсогчиддоо хүргэлээ.

Үлэмж тансаг аялгууг , үнэнч ариухан хайрыг , үүрд дурсагдах амьдралыг, үлэмжийн гоо бүхнийг дуулах дуучин маань өөрийн шинэ уран бүтээл болох “ Үлэмжийн гоо” дууны клипийг өчигдөр өөрийн сошиал сувгуудаар түгээлээ. “Үлэмжийн гоо” дууны үгийг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир бичиж, аялгууг “Аянга”; студийн захирал, хөгжмийн зохиолч Э.Эрболд туурвижээ.

Бэлтгэсэн:  Б.Мөнхжаргал 

О.Найманжаргал: Дуучин Хүрэлээгийн ‘Мөрөөдлийн зүг’ тоглолт ар араасаа гараад цуварч дуулдаг хайрцгийг эвдсэн тоглолт болно

Өмнөх нийтлэл

97 дугаар сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авчээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм