шар мэдээ

МУГЖ Т.Баясгалан төрсөн эцэг Д.Түвшинжаргалдаа гурван өрөө байр бэлэглэж байжээ

0

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шат шатны шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд орсон талаараа хэвлэлд мэдээлэл өгсөн нь шуугиан дагуулаад байна. Тодруулбал тэрээр, дуучин Т.Баясгалангийн аав Д.Түвшинжаргалтай 10-аад жил ханилан сууж байгаад салсан бөгөөд шүүхээс АЖ Ш.Чимэдцэеэгийн бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байгаа талаараа ярьсан юм.АЖ Ш.Чимэдцэеэгийн 82 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг нь шүүхийн байгууллага 400 сая төгрөгийн үнэтэй хэмээн үнэлж, түүнийх нь тэн хагас болох 200 сая төгрөгийг Д.Түвшинжаргалд олгосугай хэмээн шийдвэрлэсэн байна.Дээрх мэдээлэл цацагдсантай холбогдуулан МУГЖ Т.Баясгаланг “төрсөн эцэгтээ ганц өөрөө байр аваад өгчихөж чадахгүй, аав нь хуучин эхнэрийнхээ байрыг булаацалдаад…” гэх шүүмжлэл олон нийтийн дунд хүчтэй өрнөсөн юм. Тэгвэл Т.Баясгалангийн зүгээс уг асуудалд байр сууриа илэрхийлж өөрийн төрсөн эцэг Д.Түвшинжаргалд гурван өрөө байр бэлэглэж байсан тухайгаа цахим хуудастаа бичжээ. Тэрээр энэ тухай цахим хуудастаа, “Сайн байцгаана уу? Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Өчигдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ. Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ. Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг шүүж, бусдыг буруутгаж байсангүй ээ. Хүний орчлонгийн жамаар бид тус тусынхаа амьдралаар явж буй хүмүүс. Миний эцэг өнгөрсөн 7 хоногт тоглолтоо зохион байгуулж, намайг урьсан юм. Би тоглолтонд нь оролцож амжаагүй учир манай гэр бүл тоглолтын маргааш нь болсон хүлээн авалтынх нь дундуур очиж, Монголын уртын дуунд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэндээ 3-н өрөө байр өгсөн билээ. Энэ бол манай гэр бүл гэхээсээ илүүтэй Монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн хөдөлмөрийг нь үнэлж тэр хүнд өгч буй сэтгэлийн өглөг юм. Миний хань, миний бие, манай хамт олон, хүч хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж буй хүмүүстээ, итгэл сэтгэлийн дэм болох үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд тус дэм болж явдгийг энэ дашрамд хэлье. Хүн хүндээ урмын сайхан үг хэлж, амьддаа бие биенээ хайрлацгаая! Хүний амьдралд ямар их олон зүйлс учирдагийг, Та бид тааж мэддэггүй билээ. Тиймээс, Та бүхэн минь учир явдлыг сайтар нягталж, эргэцүүлэхийг хүсье! Хүндэтгэсэн, МУГЖ Т. БАЯСГАЛАН” хэмээн бичжээ.

Онц дүнгийн онцгой хор уршиг

Өмнөх нийтлэл

Лам, бөө, зөн билэгтнүүд залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа юм биш үү?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ