Онцлох

KFC-ийн хоолноос дахин нэг хүн хоолны хордлого болов уу

0

Уржигдар орой 19:00 цагийн орчин Халдвартын автобусны буудалд байрлахKFC-ээр үйлчлүүлсэн гэр бүлийн гурван хүний нэг нь  23:00 цагийн орчим бөөлжиж, суулгаж эхэлсэн байна.

Улмаар өчигдөр буюу 2019.03.21-ны өдөр ХӨСҮТ-д ирж эмчилгээ хийлгэсэн аж.ХӨСҮТ-ийн хэвлэл хариуцсан хүнээс тодруулахад  998500.. дугаараас тодруулаарай гэв. Улмаар бид  ХӨСҮТ-ийн өөр албан эх сурвалжаас тодруулахад: Гэр бүлийн 3 хүн идсэн. Эхнэр нь хямарч, даралт нь буурсан. Эмчилгээ хийлгэсэн гэв.

KFC-ийн хоолноос энэ сарын 18-ны өдөр үйлчлүүлсэн хүүхэд хордлго болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Долоон настай хүү аавтайгаа хамт идсэн бөгөөд аав нь”Асуудалгүй болж, хариуцлагатай хандсан байх гэж итгээд үйлчлүүлсэн. Миний буруу байжээ. Би өөрөө гайгүй байна. Гол нь хүүхэд минь л байна. Дэмий л идүүлжээ. Шууд л дотор нь муухайраад бөөлжөөд гэдэс нь өвдөж эхэлсэн.

Халдвартын хүлээн авах руу очиж үзүүлэхэд эмч нь цаг алдаагүй хурдан ирсэн нь сайн хэрэг” гэж хэлсэн юм. Хүүгийн шинжилгээний хариу одоогоор гараагүй бөгөөд биейн байдал сайжирсан байна.

Бид энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналт болон тухайн хордлого болсон гэх иргэнээс тодруулан эргэж мэдээлэх болно.

Ц.Элбэгдоржийн хүргэн дүү Ерөнхийлөгч Х.Баттулгын оймсыг угааж өгдөг байжээ

Өмнөх нийтлэл

Е.Сагсай прокурорын ноцтой бичлэг цацагдлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох