нийгэм

Урьдчилгаагүй лизингэд урхидуулах вий

0

Лизинг бол үндсэн төлбөртэй, хүүтэй ӨР. Гэвч зээл авах хүсэл дүүрэн хүмүүс байх юм.

Сүүлийн үед ББСБ болон цахилгаан барааны зарим дэлгүүрүүд урьдчилгаагүй, хүүгүй зээлийг иргэдэд ихээр санал болгох болжээ. Тухайлбал “нийгмийн даатгал төлдөг бол сард 40,000-169,000 төгрөг төлөөд iPhone утасны бүх загвараас хүссэн сонголтоо хийгээд худалдаж авах боломжийг санал болгох юм. Мөн Samsung утасны бүх загвараас урьдчилгаагүй лизингдэх нөхцөл ч байна.

Гэхдээ тус утаснууд зах зээлийн дунджаас хэт өндөр үнэ ханштай байх юм. Тухайлбал “Iphone 6” загварын гар утас албан ёсны гэрээт борлуулагч дэлгүүрийн лангуунд өнөөдрийн байдлаар ихдээ л 500 мянган төгрөгийн үнээр худалдаалагдаж байна. Гэтэл урьдчилгаагүй, хүүгүй лизинг санал болгож буй борлуулагч дэлгүүрт 1 сая 169 мянган төгрөгийн үнэтэй байх аж. “Үнэтэй байна” гэсэн нэгний өөдөөс “Та урьдчилгаагүй зээлээр авч буй учраас, сард төлөх мөнгө бага” гэх мэтээр худалдагч охин шавдуулах юм. Бэлэн мөнгөөр худалдаж авах боломжгүйдээ ингэж хоёр дахин илүү үнэ төлж “iphone”-той болсноос холбоо бариад байхад ямар  ч гар утас яахав дээ.

Үнэн хэрэгтээ урьдчилгаа мөнгийг нь үндсэн үнэд нь шингээжээ. Үүнийгээ соргогоор ашиглаж “Урьдчилгаагүй” гэх үгээр дулдуйлж таатай нөхцлөөр зээлээр авах боломжтой хэмээн иргэдэд итгүүлдэг байгаа юм. Хүүгүй зээл ч мөн л өнгө ижил.

Монголчууд өр тавьж зээл авах дуртай ч юм. Иргэд ихэнхи тохиолдолд зээлээр хэрэглээгээ санхүүжүүлж удаан болон богино хугацаат хэрэглээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байна. Богино хугацаат хэрэглээнд автомашин ,электрон бараа зэрэг багтана. Иймд Монголбанкнаас бодлого хэрэгжүүлж хэрэглээний зээлийн хугацааг хязгаарлаад буй. Товчхондоо хэрэглээний зээлийн өсөлт хэт өндөрт хүрсэн тул олон хүн зээлийн дарамтад орох вий гэдгийг анхааруулж гуйгаад  үр дүн гараагүй тул санхүүгийн аргаар тушаал гаргаж мөрдүүлж эхлэв. Тэгсэн ч банк өгөхгүй бол ББСБ-аас зээл авна хэмээн агдах нэгэнтэй таарсан.

Урьдчилгаагүй, хүүгүй зээл өгнө хэмээн өөрсдийн үйл ажиллагаагаа тодотгох электрон барааны дэлгүүрийн зүгээс зээл хүсэгчдэд тавих шаардлага нь ч өндөр биш. Нийгмийн даатгал төлдөг байх гэсэн ерөнхий нэг л шалгууртай. Түүнд нь тэнцчихвэл хэн ч зээл авч болно. Харин эргээд төлж чадахгүйд хүрвэл “Та өөрийн гэрт байгаа үнэ бүхий эд хогшил, тавилгынхаа нэр, үнийг биччих” гэх. Тэгэхээр хэрэв зээл авахаар очих л юм бол ямар нэгэн байдлаар тэд танд зээл олгоно. Төлж чадахгүйд хүрвэл бас яаж ийж байгаад л хохирлоо барагдуулаад авчих аж.

Ийм нэг албан бус аргаар иргэдэд зээл олгодог байгууллага цөөнгүй байна. Түүгээр үйлчлүүлдэг иргэд ч олон юм. Хэн хэндээ болоод буй ч ирээдүйгээ барьцаалж, хэт өндөр үнээр гар утас худалдаж авч орлогынхоо ихэнх хувийг өр л төлөхийн төлөө зарцуулж амьдрахын оронд илүү эрүүлээр сэтгэвэл гоё.

Г.Сүрэн

shuud.mn

Хотын дарга С.Амарсайхан Зайсан хилл дэх хамаатныхаа цэнгээний газрыг дэмжихээр санаархаж байна

Өмнөх нийтлэл

Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх тусгай зөвшөөрлийг олгоогүй байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм