Онцлох

Хотын дарга С.Амарсайхан Зайсан хилл дэх хамаатныхаа цэнгээний газрыг дэмжихээр санаархаж байна

0

Өчигдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар архи согтууруулах ундаа зарж байгаа болон түүгээр үйлчилж байгаа ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг эргэж харах саналыг хотын дарга ярив.

Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй…” хэмээн хэлэв. Дураараа ил задгай шээж баадаг шөнийн гудамжийг журамлах шийдвэр олон нийтэд таалагдангуут будаач будаач гэхэд сахлаа будав гэгчийн үлгэрээр дахин олон нийтэд таалагдахын тулд цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажилуулахгүй гэх шийдвэр гаргахаар зэхэв. Энэ үнэн хэрэгтээ нь өөрийнхөө Зайсан хилл дэхь цэнгээний газрын ашиг орлогыг нэмэгдүүлэх гэсэн санаа аж. Өөрөөр хэлбэл, цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллах, архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглохоор санал оруулж байгаа. Энэ бол байж болох асуудал. Гэхдээ үүний цаана хотын дарга өөрийн хамаарал Зайсан хилл дэх EON цэнгээний газрынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх санаа зорилготой байгааг үгүйсгэх аргагүй юм. Ингэж хардах олон үндэслэл бий.

Тухайлбал, Ц.Сандуйг НИТХ-ын дарга байхад МИНТ цэнгээний газар хууль, журам зөрчдөг байсан бол С.Амарсайхан НИТХ-ын дарга болсноор Зайсан хилл дэхь EON цэнгээний газрынхан архи зардаггүй өдөр түүгээр үйлчилж том толгойлох болсон. Сар бүрийн нэгэнд тус цэнгээний газар л ганцаараа ажиллаж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг бөгөөд ХУД-ийн цагдаагийнхан нүдээ аниад өнгөрөхөөс өөр аргагүй болдог гэх…

С.Амарсайхан үг, үйлдэл бүрээ өөртөө ашигтай байлгах гэж хичээдэг хүн. Нийслэлчүүдийн ундаалдаг Туул голын эрэг дагуух бургасыг хядаж байгаад ч хамаагүй барилга байгууламж барих гэж байгаа. Аялал жуулчлалын зорилгоор ах дүүсийнхээ компаниар дамжуулан энгийн иргэдэд олддоггүй газарт эзэн суусан гээд нотой үйлдлүүдээс нь түүнийг ариухан цагаахан хүн гэж бодоход бэрх. Тэр ч утгаараа С.Амарсайхан өөрийнхөө төлөө ийм санал оруулж байгаа гэдгийг хотын захиргаа, Хангарьд ордон дахь төрийн албан хаагчид сэм сэмхэн ярьж байгаа.

Намынхаа даалгаврыг ч олигтой хийж чадалгүй арай гэж хотын дарга болсон түүний энэ мэт “атгаг” санаа газар авахгүй л болов уу….

Цуврал-2: ББСБ-тай Төрийн банкны захирлууд “мөнгө хүүлдэг” үү

Өмнөх нийтлэл

Урьдчилгаагүй лизингэд урхидуулах вий

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох